Дэлхийн сүлжээ Интернет энэ өдрүүдэд ойгоо тэмдэглэж байна. Америкийн эрдэмтэн Чарли Клайн болон Билл Дюваль нар Калифорни болон Стэнфордын их сургуулийн судалгааны хүрээлэнгийн компьютерийг хооронд нь холбоод 40 жил болж байгаа тухай Британийн “Гардиан” сонин сануулав. Пентагоны санхүүжилтээр Арпанет компьютерийн сүлжээ байгуулах төслийн тухай тэр үед дамжуулсан нь Интернетийн өмнөх төсөл байсан юм. 1980-аад онд олон нийтэд хүртээмжтэй сүлжээ байгуулахаар ажилласнаар Интернет бий болж, хаалттай сүлжээг шахсан юм.