0“Оросын дуу хоолой” радио энэ өдрүүдэд 80 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Монгол хэлний редакц 1946 оны 3-р сарын 1-ээс 63 жилийн турш нэвтрүүлэг цацаж байна. Монгол улсад “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг олон жил тогтмол сонсдог багагүй сонсогч бий. Тэдний нэг Улаанбаатар хотын оршин суугч, эрхэм Ш.Цэнд юм. Тэрээр 55 жилийн турш Москвагаас дамжуулж байгаа нэвтрүүлгийг сонсохоор радио долгионоо тохируулж байна. Цэнд гуай манай нэвтрүүлгийг сонсоод зогсохгүй манай уралдаанд тогтмол оролцож байна. Тэрээр нэг бус удаа уралдааны шагнал хүртэж байсан юм. Нийслэлийн “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдын Клубын гишүүн эрхэм Цэнд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны ялагчийн нэг болсон юм. Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байсан “Оросын дуу хоолой” радиогийн ажилтан Олег Яковлев, Ольга Павлович нар 10-р сарын 6-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд уралдаанд түрүүлсэн хүмүүст үнэтэй бэлэг гардуулсан билээ. “Оросын дуу хоолой” радиогийн байнгын сонсогч, Улаанбаатар хотын сонсогч Ш.Цэндийн хэлсэн үгийг та бүхэнд хүргэлээ.