Монгол Улсын УИХ-д олонхийн суудалтай МАХН-ын бүлэг өнөөдөр Гадаад хэргийн сайд С.Батболдыг засгийн газрын тэргүүнээр санал нэгтэй баталлаа. Өмнөх ерөнхий сайд С.Баяр 10-р сарын 26-нд эрүүл мэндийн шалтгаанаар огцрох хүсэлт гаргасан юм. Намын 180 гишүүн Гадаад хэргийн сайдыг Засгийн газрын тэргүүнээр сонгох санал өгч, нэг хүн татгалзжээ. МАХН шинэ түүхэндээ анх удаа ийнхүү санал нэгтэй санал өглөө. Засгийн газрын шинэ тэргүүн 46 настай. Тэрээр 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгсч, 1991 онд Лондонд бизнесийн сургууль, дараа нь Москва хотод Дипломат академийг төгссөн байна. Тэрээр орос, англи, франц хэлтэй. С.Батболд өөрчлөлт шинэчлэлийн үед нийслэлийн нэг тойргоос УИХ-ын гишүүн болж, улс төрд хөл тавьжээ. Түүнийг даруу төлөв, бусдын байр суурийг сонсдог хүн хэмээн ярьдаг байна. Тэрээр бизнес эрхлэгчийн хувьд зураач, зохиолч, эрдэмтэн, судлаачдыг дэмждэг юм. Таван хүүхдийн эцэг юм.