0Оросын Дорно дахины тэргүүлэх судлаачдын нэг, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны салбарт нэрд гарсан эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Евгений Примаков өнөөдөр 80 нас хүрч байна. Евгений Примаков баялаг намтартай нэгэн. Тэрээр “Правда” сонины сурвалжлагч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн дарга, Гадаад тагнуулын газрын дарга, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын тэргүүн байсан юм. Энэ бүх албан тушаалд тэрээр жинтэй эргэцүүлж, улс төрийн асар их туршлагатай болохоо харуулж, үйл ажиллагааны бүх шатанд Орос улсын ашиг сонирхолыг тэргүүн зэрэгт тавьж байлаа. Евгений Максимович ажлынхаа гарааг гадаадад нэвтрүүлэг цацдаг манай радиогоос эхэлсэн юм. Тэрээр энд сэтгүүл зүйн дөртэй болж, сурвалжлагчаас ерөнхий редакторын орлогч хүртэл дэвшин ажиллажээ. Өнөөдөр Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн хамт олон 80 насныхаа ойг тэмдэглэж байгаа түүнд баяр хүргэж байна.