0Орос улсад А/Н1N1 томуугаар 5 дахь хүн нас барсан тухай тэмдэглэллээ. Красноярск хотын эмнэлэгт биеийн байдал нь нэлээд дордсон 39 настай эмэгтэй ирсэн байна. Эмч нар түүний амь насыг аварч чадаагүй байна. Красноярскийн хязгаарын Эрүүлийг хамгаалах яамны сайд Вадим Янин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Урьд энэ томуугаар Өвөрбайгальд гурван хүн, мөн Москвад нэг хүн нас барсан юм. Нас барсан бүх хүн гэртээ өөрсдийгөө эмчилж байжээ. Орос улсад томуугаар өвдсөн хүмүүсийн тоо бараг 2 мянга болж байна.