МАГАТЭ-ийн шинжээчид уран баяжуулах Ираны хоёр дахь объектыг шалгаад сэтгэл хангалуун байна. Тэд 4 хоног ажиллаад өнөөдөр Венад хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийн ахлагч Герман Накаертс Австрийн нийслэлд ирэхдээ, ажил бүтэмжтэй байсан хэмээн мэдэгдээд, бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Ираны Кум хотын ойролцоо уран баяжуулах шинэ объектыг 9-р сарын 21-нд илрүүлсэн. Тегеран цөмийн зэвсэг бүтээхээр төлөвлөж байна хэмээн сэжиглэж байгаа өрнөдийнхөн энэ мэдээлэлд эгдүүцсэн юм. Иран ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэж байна. Ираны түлшийг гадаадад баяжуулахтай холбоотой МАГАТЭ-ийн саналд Иран өнөөдөр хариу өгөх ёстой. Ираны Натанз дахь үйлдвэрийн ураныг Орос улсад нэмж баяжуулж, тэндээс Францад америк технологиор Тегераны судалгааны реакторт түлш боловсруулахаар саналд тусгажээ. Москва, Парис, Вашингтон энэ төслийг сайшаасан билээ.