“Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ой тохиож байна. Дэлхий ертөнц 80 жилийн тэртээ Москвагаас шинэ радио станцын анхны дуудлагыг сонссон билээ. Энэ хугацаанд “Оросын дуу хоолой” радио америкийн оюутнуудаас өгсүүлээд германы гэрийн эзэгтэй зэрэг дэлхийн бүх бүс нутагт оршин суугаа янз бүрийн хүмүүст улс орны амдрал болоод дэлхийн асуудлаарх Орос улсын байр суурийг танилцуулж байна.  Зөвлөлтийн, өнөөгийн оросын, олон улсын радио, зүгээр Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн түүх 1929 оны 10-р сарын 29-өөс эхэлдэг. Тэр үед Москвагийн радиогийн анхны нэвтрүүлэг герман хэлээр, дараа нь англи, франц хэлээр цацах болсон юм. Үүнээс хойш гурван жилийн дараа “Би-Би-Си” радио, мөн 13 жилийн дараа “Америкийн дуу хоолой” радио олон улсад нэвтрүүлгээ цацах болсон юм. Ойгоороо “Оросын дуу хоолой” радиогийн баялаг түүхийг дурсах сайхан шалтаг төдий биш юм. Энэ ойгоор ирээдүйгээ харах хэрэгтэй. Дэлхий ертөнцөд янз бүрийн улс байгаа цагт гадаадад нэвтрүүлэг цацдаг радио эрэлт хэрэгцээтэй байх тул “Оросын дуу хоолой” радиог гэрэлт ирээдүй хүлээж байна гэж тус радио компанийн дарга Андрей Быстрицкий итгэлтэй байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио урт хугацаанд оршин байна. Янз бүрийн гүрэн, янз бүрийн орон, янз бүрийн хэл оршин байгаа цагт гадаадад нэвтрүүлэг цацдаг радио оршсоор байна. Дэлхийн янз бүрийн субъектууд улс орон эсвэл нийгэм бүхэлдээ, улс төрийн нэгдэл ч бай дэлхийн бусад субъектад эх хэлээрээ шууд эх сурвалжаас мэдээлэл хүлээж авахад олон улсын радиогийн гол зорилго оршиж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио бол олон улсын харилцааны нэг хэрэгсэл билээ. Энэ ямар хэлбэртэй байх нь өөр асуудал юм. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио мэдээллийн цогц орчин интернетэд улам их байршина гэж би бодож байна. Дэлхийн сүлжээ болох интернет нь технологи болон оюунаар радиог сорьж байна. Энэ нь олон улсын радио алга болно гэсэн үг биш ээ. Кино үүсч бий болсон ч, театр устаагүй шүү дээ. “Оросын дуу хоолой” радио дэлхийд болон улс оронд болсон үйл явдлын талаарх хоногт 146 цаг нэвтрүүлгийг 40 хэлээр сая сонсогчдод хүргэж байна. Радио компанийн сонсогчид үндсэндээ нийгмийн идэвхтэй давхарга буюу залуучууд байгаа гэж Андрей Быстрицкий тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радио сонсогч үйл явдлын төдийгүй улс төрийн мэтгэлцээн, аналитик мэдээлэл хүлээж авдаг лавлагааны мэдээллийн гол хэрэгсэл болно гэж бид найдаж байна. Манай радио компани сонсогчдод улс төр, түүх, соёлын талаар бүрэн мэдээлэл өгнө. Тухайлбал улс төр, гүн ухаан, социологийн чиглэлээр сурдаг америк оюутан “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгээ олон сонирхолтой мэдээлэл авах боломжтой. Тэрээр шууд эх сурвалжаас оросын тэргүүлэх улс төрч, намын удирдагч, эдийн засагчдын байр суурийг мэдэх боломжтой. Германы гэрийн эзэгтэй орос хоолны жор, оросын нийгмийн амьдралын тухай мэдээлэл авах боломжтой. Гэрийн эзэгтэйгээс өгсүүлээд оюутнуудын сонирхосон улс төр, соёл зэрэг бүхий л сэдвээр мэдээлэл авах боломжтой. Тухайлал “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудаст бий болсон “Эрмитажийг өөрийн өнгөөр буд” интерактив үйлчилгээ надад их таалагдсан. Яагаад болохгүй гэж? Эрмитаж үүнээс илүү сайхан харагдах эсэх нь сонирхолтой шүү дээ. Энэ бол тоглоом хүмүүст ямагт таалагддаг. 
Өнөөдөр “Оросын дуу хоолой” радио дэлхийн янз бүрийн бүс нутгийн сонсогчидтой тасралтгүй холбоотой байдаг орчин үеийн мультимедиа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм хэмээн Андрей Быстрицкий хэлэв.  Бид http://rus.ruvr.ru шинэ вэб хуудаст янз бүрийн мультимедиа үйлчилгээг сонсогчиддоо санал болгож байна. Радио компани “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудсын эргэн тойронд нийгмийн сүлжээг хөгжүүлэх бодолтой байна. Сүүлийн үеийн хамгийн шинэлэг санаа бол гар утсаар радио нэвтрүүлэг дамжуулах хувилбар юм. Одоо “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг интернет гарцтай гар утаснаас бүх хэлээр сонсох боломжтой. Ойрын ирээдүйд гар утсаар радио нэвтрүүлгийг дуут хэлбэрээс гадна слайд, дүрс бичлэгийн хэлбэрээр хүлээн авах боломжтой болно.  “Оросын дуу хоолой” радио өнөөдөр хамгийн их сонсогчидтой олон улсын радио станц юм. Тус радио Би-Би-Си, “Америкийн дуу хоолой”, “Германы долгион”, “Олон улсын францын радио” дэлхийн тэргүүлэх таван радиод багтдаг.
Энэ өдрүүдэд дэлхийн орон бүрээс радио компанийн 80 жилийн ойг тохиолдуулсан баярын мэндчилгээ цуварч байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев радиогийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан, мөн дотоодын радиог хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсанд баяр хүргэсэн юм.