Интернет ойрын үед дорвитой өөрчлөгдөнө гэж интернетийн “Гугл” хайлтын компанийн ерөнхий захирал Эрик Шмидт үзэж байна. Ихэнх материалыг дүрс бичлэгээр интернетэд тавих тул Интернет, телевиз бараг ялгаагүй болно гэж тэр үзэж байна. Үүнээс гадна “дэлхийн сүлжээний” мультимедиа материалыг хэрэглэгчид бодит цагаар хүлээж авна гэж дэлхийн томоохон интернет хайлтын компанийн ерөнхий захирал тэмдэглэв. Таван жилийн дараа одоогийн өсвөр насныхан интернет хэрэглэгчийн үндсэн зах зээлийг бүрдүүлэх бөгөөд интернетэд байгаа материалын ихэнх нь хятад хэлээр байна.