ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Оросын дуу хоолой” радио компанийн хамт олонд эфирээр анхны нэвтрүүлэг дамжуулснаас хойш 80 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэв. Кремлийн хэвлэлийн албанаас уламжилсан баярын цахилгаан мэдээнд, “Танай радио станц мэргэжлийн дээд түвшинд ажиллаж, энэ жилүүдэд таван тид өргөн олон сонсогчтой болжээ. Манай оронд болж байгаа үйл явдлыг шуурхай дамжуулдаг мэдээллийн эх сурвалжийн хувиар өөрсдийгөө таниулсан байна. Дэлхий дахинаа орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, оросын соёлыг таниулахад танай радиогийн оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж байна. “Өнөөдөр “Оросын дуу хоолой” радио дэлхийн мэдээллийн тэргүүлэх байгууллагын нэг юм. Шилдэг уламжлалынхаа дагуу Орос улсыг гадаадын сонсогчдод үргэлжлүүлэн “нээж”, Орос улсын олон улсын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв.