0Хятадын засаг захиргаа нэг үзүүрт нь Гонконг, нөгөө үзүүрт нь Макао болон Чжухай гурван хотын нэг зэрэг холбосон бараг 30 км асар том гүүр барихыг зөвшөөрчээ. БНХАУ-ын Төрийн зөвлөл лхагва гаригт 10 тэрбум долларын төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг баталсан байна. Барилгын ажил оны эцэст эхэлж, 2015-2016 онд дуусах юм. Инженерийн гайхалтай шийдлээр гүүр болон усан доорх 6,7 км урт хонгилыг хослуулна. Үүнийг барихын тулд хоёр хиймэл арал барих шаардлагатай. Латин “У” үсэг хэлбэртэй гүүрийг Азийн тоглоомын бизнесийн “нийслэл” гэгддэг Макао, мөн Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Чжухай хотод барина.