Афин хотын төвд Канадын Ванкувер хотод 2010 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагчдад олимпийн бамбарыг шилжүүлнэ. Бамбар барьсан хүмүүс хамгийн сүүлд буудалласан Афины Акрополиоос тэндээс холгүй орших Акрополийн шинэ музейд олимпийн бамбарыг аваачина. Тэнд тусгай ёслолын ажиллагаа болж, буухианд оролцогчид 1896 онд орчин үеийн Олимпийн анхны наадам болсон Афины төв хэсгийн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд ирнэ. Тэнд олимпийн бамбарыг өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагчдад шилжүүлэх юм. Олимпийн гал шилжүүлэх ёслолын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байна. Канадын Торонто хотод бэлтгэл хийж байгаа Грекийн залуу уран гулгагчин Ники Георгиад Грекийн олимпийн галыг хамгийн сүүлд өргөж явах нь тодорхой байна. Олимпийн бамбарын буухиа 10-р сарын 22-оос эртний Олимпоос гараанаас гарсан юм.