АНУ-ын засгийн газар Европт аюулгүй байдал тогтоох шинэ бүтэц байгуулах оросын саналыг хэлэлцэхэд бэлэн ч, энэ зорилгоор шинэ байгууллага байгуулах эсвэл шинэ зарчим нэвтрүүлэх төлөвлөгөөг дэмжихгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Азийн асуудал эрхэлсэн туслах Филип Гордон болон Пентагоны тэргүүний олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Александр Вершбоу нар лхагва гаригт ийм агуулгатай мэдэгдэл хийв. Тэд АНУ-ын Конгрессын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны хоёр намын комиссийн зохион байгуулсан зөвлөлгөөнд оролцжээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тухайд Барак Обамын засаг захиргааны баримтлах бодлого сэдвээр энэ арга хэмжээг зохион байгууллаа. Орос улс бусад орныг хохироож, нэг улсын аюулгүй байдлыг хангахыг үгүйсгэсэн Европын аюулгүй байдлыг хангах бүх талын гэрээ байгуулахын төлөө байна.