Япон улсын шинэ засгийн газар Орос улстай тогтоосон түншийн харилцааг чанартай шинэ стратегийн шинж чанартай болгох бодолтой байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин Токиод зөвлөлгөөнд оролцсоны дараа энэ тухай мэдэгдэв. Олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудлаар, мөн хоёр талын үндсэн дээр хамтын ажиллагааг хөгжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн асуудлыг шийдэхэд Орос улсыг түншийн хувьд үнэлж байгаа тухай Японы ерөнхий сайдын мэдэгдэлд Орос улс сэтгэл хангалуун байна гэж дипломатч мэдэгдэв. Москва хотноо энэ оны эцэст болох засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр хоёр орны худалдаа-эдийн засаг болон эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ гэж Бородавкин нэмж хэлэв.