Эрдэмтэд энэ онд Наран дээр хамгийн хүчтэй дэлбэрэлт болж, хүчтэй соронзон шуурга дэгдэж болзошгүй гэж үзэж байна. Наран дээр ямар ч үед дэлбэрэхэд бэлэн асар том эрчим хүч төвлөрчээ. Дэлхий дээр эрүүл мэнд нь цаг уураас хамааралтай хүмүүс үүнийг мэдэрнэ. Үүнээс гадна нарны идэвхжлийн улмаас цахилгаан тоног төхөөрөмж, радио эвдэрч магадгүй байна. Гар утасны долгион тасалдахыг үгүйсгэхгүй.