Орос улсын Сангийн яам итгэлийн утас ажиллуулж байна. Иргэд энэ утсаар яам тамгын газрын түшмэдийн авилгын талаар мэдээлэх боломжтой. Энэ утсаар хууль зөрчсөн, авилга авсан тодорхой баримтыг мэдээлэх юм. Үүнээс гадна нэрээ нууцалсан хүмүүсийн мэдээллийг мөн хүлээж авахгүй. Одоо утас автомат хариулагчийн горимоор ажиллаж байна.