Оросын баруун хойд нутгийн Онежскийн нуурын эрэг дээр Орос улсад томоохонд орох эрдэм шинжилгээ сургалтын аврах төв нээлээ. Онц байдлын сайд Сергей Шойгуи нээлтийн ёслолд оролцохоор амфиби олон функцтэй нисэх онгоцоор тэнд очжээ. Энэ нь аварагчдыг бэлтгэж, хуурай газар, усанд аюулгүй байдлыг хангаад зогсохгүй эрдэм шинжилгээ-судалгааны ажил явуулна. Тэнд онц байдлыг сэрэмжлүүлж, таамаглах лаборатори ажиллана. Тус төвд нисэх онгоц буух талбай, 100 хөлөг онгоцны зогсоол байна. Хэмжээгээрээ Европт хоёрт ордог Онежскийн нуурт 50 гаруй гол цутгадаг юм.