0Орос улсын Прокурорын газар “Арктик Си” хөлгийг Мальтын талд нэн даруй шилжүүлэхийн тулд хөлгийг саатуулахаа зогсоолоо. Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин ачааны хөлөг онгоц одоогоор Мальтын усан хилийн ойролцоо задгай усанд байгаа тухай хэллээ. Хөлөг онгоц 10-р сарын 30-31-нд тэнд засвар хийлгэх юм. Мальтын далбаатай “Арктик Си” хөлөг онгоц 7-р сарын 22-нд Финляндын боомтоос гарч, 8-р сарын 4-нд Алжирт очих ёстой байсан юм. Харин Атлантын далайд хөлөг онгоцтой холбоо тасарсан байна. Оросын 15 далайчин явсан ачааны хөлгийг 8-р сарын 18-нд Хар тэнгисийн флотын цэргийн хөлөг Кабо-Вердийн эрэг орчимд илрүүлжээ. “Арктик Си” хөлгийг Эстон, Латви, Орос зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэг этгээд булаан эзэлсэн байжээ.