Афганистан дахь НҮБ-ын ажилтнууд амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлж, Афганистаны байдал хурцдаж байгаад Москва түгшиж байгаагаа илэрхийлэв. Энэ мэт террорист ажиллагаа гаргуулж болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Кабулын төвд орших зочид буудалд өнөөдөр өглөө дэлбэрэлт болсны уршгаар НҮБ-ын зургаан ажилтан амь насаа алджээ. Амь үрэгдсэн бүх хүн гадаадын иргэд байна. Тэдний дунд америкийн нэг иргэн, амь үрэгдсэн бусад хүн аль улсын иргэн болохыг тодруулж байна. Талибын зэвсэгт этгээдүүд үүрээр зочид буудалд халдаж, удалгүй гадаадууд оршин суудаг нэг зочид буудалд пуужин харважээ. Гадаадын иргэдийг подвалд оруулж, азаар хохирсон хүн байхгүй байна. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Кабул дахь олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын хамгаалалтыг чангалах үүрэг өгчээ. 11-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг тасалдуулахад чиглэсэн талибан хөдөлгөөнийхний энэ үйлдлийг НАТО, Европын Холбоо буруушаалаа.