Стратегийн давшилтын зэвсгийн үйлчлэх хугацаа дуусахаас өмнө шинэ гэрээ байгуулах боломж Орос, АНУ-д бий хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Түүний хэлснээр америкийн засаг захиргаа Стратегийн давшилтын зэвсгийн яриа хэлэлцээнд Орос улсын зарчмын түгшиж байгаа асуудлыг харгалзахад бэлэн бөгөөд удахгүй хариу саналаа дамжуулна. Стратегийн давшилтын болон батлан хамгаалах зэвсгийн хоорондын харилцан хамаарал, мөн цөмийн бус тоноглолтой стратегийн зэвсэг байгуулах америкийн хөтөлбөртэй холбоотой асуудал Москвагийн хувьд чухал зарчим байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Стратегийн давшилтын зэвсэгт хяналт тавихад урьдын гэрээний үйлчлэх хугацаа дуусах, мөн шинэ гэрээ хүчин төгөлдөр болоход ямар нэг завсарлага гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Гадаад хэргийн сайд илэрхийлэв. Стратегийн давшилтын зэвсэг 1 гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусана.