Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх тодорхой төлөвлөгөөг олон улсын хамтын нийгэмлэгт ойрын үед танилцуулна. Афганистаны мансууруулах бодис юуны түрүүнд залуучуудын эсрэг чиглэсэн үй олноор хөнөөх зэвсэг мэт улс оронд нэвтэрч байгааг үнэлэхийг Москва санал болгож байгаа тухай мансууруулах бодист хяналт тавх Улсын албаны дарга Виктор Иванов уламжлав. Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэл олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа нь илэрхий байна гэж Иванов тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын үндсэн баримт бичигт юуны түрүүнд Аюулгүйн Зөвлөлийн тусгай тогтоолд “энэ аюул заналыг бэхлэх цаг” болсон.