0Кабул дахь НҮБ-ын зочид буудлыг булаан эзэлсний дүнд дор хаяж 6 хүн үрэгдэж, 5 хүн шархаджээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр амь үрэгдсэн хүмүүсийн дунд НҮБ-ын ажилтнууд байна. Афганистаны нийслэлд өглөө дэлбэрэлт болж, дараа нь зэвсэгт этгээдүүд болон аюулаас хамгаалах хүчнийхэн буудалцжээ. Таваас зургаан террорист НҮБ-ын хурлын танхимд дайран орж, тэнд шивээ босгосон байна. Үүний урьд тэд хоёр хамгаалагчийн амийг хөнөөж, дэлбэрэх хэрэгсэл бүхий хантаазтай зэвсэгт этгээд өөрийгөө дэлбэлж, өөр нэг этгээд буудалцааны үеэр амь насаа алджээ. Цагдаа, тусгай хүчнийхэн шуурхай ажиллагаа явуулсны дүнд үлдсэн зэвсэгт этгээдүүдийг баривчилсан байна. 11-р сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг тасалдуулахыг оролдсон гэж үзэж байгаа энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ.