Өнөөдөр Буриадын нийслэлд “Газрын амьсгал” хөөмийн наадам, “Торгон зам” монгол хэлтэн ард түмний хувцас загварын олон улсын наадам нээгдлээ. Соёлын энэ хоёр арга хэмжээ их түүхтэй биш ч, уламжлал болгон зохион явуулдаг, нэр хүндтэй арга хэмжээ болжээ. “Торгон зам” угсаатны хувцас загварын анхны уралдааныг 2005 онд зохион явуулсан байна. Энэ жил тус наадмыг хоёр дахь удаа зохион байгуулж байна. Энэ нээдамд БНХАУ, Монгол улс, мөн ОХУ-ын Тува, Хакас, Уулын Алтай, Хабаровск, Өвөрбайгалийн хязгаар, Эрхүү муж, Буриадын загвар зохион бүтээгчид оролцож байна. “Газрын амьсгал” хөөмийн наадмыг Буриадад бүр 2000 оноос хойш зохион байгуулж байна. Энэ наадамд Монгол, Тува, Хакас, Уулын Алтай, Буриадын хөөмичид дэлхий дахинаа түгсэн ер бусын ур чадвараа уралдуулж байна. Наадам 10-р сарын 29 хүртэл үргэлжилнэ. Энэ хоёр наадам олон улсын соёлын хамтын ажиллагаа, үндэсний уламжлалыг хадгалж, хөгжүүлэхэд чиглэсэн байна. Үүнээс гадна тус наадмаас шилдэг хөөмичин, шилдэг загвар зохион бүтээгчийг тодруулж, тэдний уран бүтээлийн уран сайхны үйл явцын хөгжлийн ирээдүйг тодорхойлох юм.