“Бүжгийн үзэгдэл. Сергей Дягилевийн “Оросын бүжгэн жүжиг”-ийн 100 жилийн ой” үзэсгэлэн өнөөдөр Третьяковын галерейд гарч байна. Үзэсгэлэнд костюм, театрын зарлал, эскиз зураг, макет, де Кирико, Матисс, Гончаров, Ларионов, Бакст зэрэг 20-р зууны шилдэг зураачдын бүтээлийг мөн тавьжээ. Мөн Пикассогийн загвараар хийсэн театрын хөшгийг хүртэл Лондоноос авчирсан байна. Музейн болон хувийн цуглуулгын 20 гаруй бүтээлээс бүрдэх үзэсгэлэнд ирсэн хүн Дягилевийн театрын тайзанд эсвэл хөшигний цаана байгаа мэт сэтгэгдэл төрөх учиртай. Театрын нэрд гарсан зүтгэлтэн, урлаг судлаач Сергей Дягилевын “Оросын бүжгэн жүжиг” хөтөлбөрийг 1909 онд байгуулсан цагаас 20 жилийн турш Европын бүх оронд тавьж, дэлхий дахины бүжгэн жүжгийн урлагийн хөгжлийг олон талаар тодорхойлсон билээ.