Орос улсад ирэх жилээс дунд сургууль төгсгөгчид нэгэн зэрэг 5 гаруй их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхийг зөвшөөрнө. Их дээд сургууль бүрт зөвхөн гурван чиглэлээр бэлтгэх баримт бичиг өгөх боломжтой. Боловсрол, шинжлэх ухааны яам энэ дүрмийг баталжээ. Энэ жил дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүс Улсын нэгдсэн шалгалтын дүнгээр хязгааргүй тооны их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх эрхтэй байсан юм. Үүний улмаас төсөвлөсөн нэг байранд 80-100 хүн өрсөлдөх болжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дунд сургууль төгсгөгчид бичиг баримтаа өгч, элсэлтийн шалгалт өгөх их дээд сургуулийн тоог хязгаарлахыг санаачилсан юм.