Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны захиалгаар гадаадаас Орос улсад шилжин суурьших хүсэлтэй нутаг нэгтнүүддээ зориулсан мэдээллийн нэгдсэн портал бүтээж байна. Шилжин суурьших хүсэлтэй хүмүүс энэ вэб хуудаснаас бүс нутагт байгаа ажлын байрнаас өгсүүлээд хүүхдийн цэцэрлэг, сургуулийг сонгох зэрэг дурын асуултанд хариулт авах боломжтой. Мэдээллийн систем ойролцоогоор 12-р сард бэлэн болно.