Орос, Турк улс Самсун-Жейхан нефть хоолойн төгсгөлийн цэгт нефть дахин боловсруулах үйлдвэр барихаар тохиролцлоо. Нефть бүтээгдэхүүнийг хамтран худалдахад төслийн зорилго оршиж байна гэж Эрчим хүчний сайд Сергей Шматко уламжлав. Туркийн Хар тэнгисийн Самсун хотоос Газар дундын тэнгисийн Жейхан боомт хүртэл нефть хоолой барихаар төлөвлөж байна. Жилд 60-70 сая тонн нефть тээвэрлэхээр тооцсон энэ хоолойг Босфор болон Дарданеллын ачаалал ихтэй хоолойг тойруулан тавина. Милан хотод өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан гэрээний дагуу Оросын “Роснефть”, “Транснефть”, “Совкомфлот” компани туркийн “Чалык” компани болон Италийн ЭНИ компани Самсун-Жейхан нефть хоолойг барьж, ашиглахад оролцоно.