0Орос улсад А/Н1N1 томуугаар нас барсан анхны хоёр тохиолдлыг бүртгэлээ. Сибирийн Чита хотод 29 болон 50 настай хоёр эмэгтэй томуугаар нас барсан байна. Нэг эмэгтэй хөл хүндтэй байжээ. Хүүхдийн амь насыг аварч чадаагүй байна. Орон нутгийн бүх сургуульд, мөн зарим их дээд сургуульд хорио цээр тогтоожээ. Одоогоор тус улсад “гахайн” томуугаар 1349 хүн өвдсөн байна. Өвчтэй хүмүүсийн тал нь гадаадад өвчний вирусээр халдварлажээ. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээгээр энэ өвчнөөр 5 мянга орчим хүн нас баржээ.