Орос, Энэтхэг, Хятад улс цаг уурын дулааралтаас сэргийлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тахал, терроризмын эсрэг тэмцэх зэрэг асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Гурван орны Гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн Бангалор хотод Афганистанд тогтвортой байдлыг сэргээх, энэ улсад мансууруулах бодисын наймааг таслан зогсоох олон улсын хүчин чармайлтад оролцоход бэлэн байгаагаа мөн баталлаа. Яриа хэлэлцээний үеэр энэ сэдэвт онцгой анхаарал хандуулсан гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төгсгөлийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Москва, Дели, Бээжин БНАСАУ болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг улс төр-дипломат арга замаар зохицуулахын төлөө байгаагаа дахин мэдэгдсэн билээ. РИК хэлбэрээр болох сайд нарын дараагийн уулзалт ирэх жил Хятад улсад болно.