Германы шинэ эрх баригч эвсэл бүс нутгийн болон дэлхийн сорилыг даван туулахад Орос улсыг гол түнш хэмээн үзэж байна. Тус улсад багтдаг Христосын ардчилсан холбоо, Баварын христосын нийгмийн холбоо, Чөлөөт ардчилсан намын гарын үсэг зурсан гэрээнд энэ тухай өгүүлжээ. Афганистан болон Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр, олон улсын терроризм, цаг уур, дэлхийг хамарсан тахал зэрэг нь сорил юм. Германы засгийн газар Орос улстай эдийн засгийн тэр дундаа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. Үүний зэрэгцээ германы шинэ парламент өнөөдөр анхны хурлаа хийнэ. Энэ хурлаар холбооны канцлерыг сонгоно. Сонгуулийн үеэр энэ асуудлыг шийдсэн тул бундестагийн санал хураалт ёс төдий байх юм. Бүх намаас засгийн газрын тэргүүн Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо/Баварын христосын нийгмийн холбоо хамгийн их суудал авсан юм.