Японы шинэ ерөнхий сайд Орос улстай тогтоосон харилцааны талаар нааштай мэдэгдэл хийснийг Москва тайлбарлаж байна. Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин ийнхүү мэдэгдэв. Дипломатчийн хэлснээр улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, энхийн гэрээ байгуулах асуудал, хойд нутгийн асуудлаар нааштай алхам ажиглагдаж байна. Японы засгийн газрын шинэ тэргүүн саяхан парламентад хэлсэн үгэндээ дээрх асуудлаар холбогдох байр сууриа илэрхийлжээ.