Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев өнөөдөр «Орос-Монгол» парламентын бүлгийн Монголын талын, УИХ-ын дэд дарга Нямаагийн Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа. Уулзалтанд «Орос-Монгол» парламентын бүлэгт багтдаг Эрхүү мужаас ОХУ-ын Улсын думд суугаа депутатууд оролцлоо. Приангарьягийн тэргүүнтэй уулзах үеэр хилийн хамтын ажиллагааны асуудал, худалдаа, боловсрол, эмнэлэг, аялал жуулчлал зэрэг салбаруудын хамтын ажиллагааны хегжлийг хэлэлцлээ. Дмитрий Мезенцев Монголын талд хэд хэдэн асуудлыг санал болгосон бөгөөд «Байгал-Хөвсгөл» 2 дах экспедицийг зохион байгуулахыг онцгойллоо. 2010 оны намар болох Байгалын эдийн засгийн форумын үеэр тус экспедицийн дүнгээр Орос,Монголын аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар дугуй ширээний ярилцлага болно. Эрхүү мужид Монголын өргөн хэрэгцээний барааны үзэсгэлэн зохион байггуулахыг тэр бас санал болголоо. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путаны саналаар зөвлөлийн дараачийн хуралдааныг 11-р сарын 2-р хагаст Улаанбаатарт хийх болсоныг ШХАБ-ийн ажил хэрэгч зөвлөлийн даргын хувьд Дмитрий Мезенцев мэдэгдлээ.Энэ хуралдааны үеэр Монголын хүрэхэд бэрх нутгийн хүн амыг диспансержуулах оросын эмч нарын хэсгийг явуулах асуудлыг авч үзэх болно.