Өмнөд хятадын Гуанчжоуд АНУ-ын консулын шинэ төвийн суурийн чулууг тавих ёслол боллоо. Орон нутгийн цаг агаарын нөхцөлд тохирсон хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж төсөл зургийг хийсэн 7-н байшингаас бүрдсэн цогцолбор байх юм. Нарны туяаг шингээж авах «ногоон» дээвэр гэгчтэй байх бөгөөд ингэснээр кондиционерын системийг байнга ажлуулах шаардлагагүй Энэ цогцолборыг хоногын гэрэлтэй байх хугацаанд хиймэл гэрэлтүүлэг шаарлагагүй байхаар төлөвлөсөн байна. Аюулгүй байдалд онцгой анхаарсан байна. Бүх цогцолборыг тойруулаад дулаан ба хөдөлгөөн мэдэрдэг датчиктай видео камерууд байрлуулах юм байна. Энэ хэт цогцолборт зориулаж америкын төсөвөөс 260-н сая доллар гаргахаар төлөвлөжээ.