Токио Москватай АНД-н бус нутгийн түншийн хувьд улс төр эдийн засгийн холбоогоо бэхжүүлнэ. Энэ тухай Японы ерөнхий сайд Юкио Хатояма өнөөдөр 9-р сард засгийн газрын тэргүүнээр сонгогдсныхоо дараа анх удаа парламентэд илтгэл тавихдаа мэдэгдлээ. Газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэснээр эцсийн эцэст энх тайвны гэрээг байгуулахын төлөө идэвхитэй ажиллана гэж тэр амаллаа. Юкио Хатояма тэргүүтэй Ардчилсан нам сөрөг хүч болж байсан бөгөөд 8-р сарын сүүлээр Японд болсон бүх нийтийн сонгуулаар ялалт байгуулсан юм. Тус улсын шинэ ерөнхий сайд Орос улстай харилцаагаа хегжүүлэх нь миний дипломат ажлын гол зорилтын нэг гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.