БНАСАУ-д тив алагсагч шинэ баллистик пуужин хөөргөх, орчин үеийн хамгийн том пуужингын баазыг барьж дууслаа.Өнөөдөр Сеулд энэ тухай нэрээ хэлэхийг хүсээгуй эх сурвалж тагнуулын мэдээг иш татан мэдээлсэн байна. Энэ бааз Пхеньянаас баруун хойш 200 км, Йонбены цөмийн төвөөс ердөө 70-н км-т байрлаж байна. БНАСАУ энэ жилийн 4-р сард пуужин хөөргөхөөр оролдсон Мусуданы баазаас, шинэ бааз 3 дахин том юм.