МАГАТЭ-тэй зөвшөлцсөний дагуу Иран улс өөрийн уранаа гүйцээж баяжуулуулахын тулд гадаад улсад өгч магадгүй гэж тус улсын ГХЯ-ны сайд Манучехр Моттаки өнөөдөр мэдэгдлээ.Түүний хэлснээр түлшний шаардлагыг хангахын тулд Тегеран шинээр худалдаж авах эсвэл одоохондоо хэрэглэхгүй байгаа өөрийн уранаа явуулж болох юм байна. Энэ вариантуудын аль нь ашигтай байна вэ? гэдгийг Тегеран шийдээгүй байна гэж Моттаки хэллээ. Энэ 2 боломжоос алий нь сонгох асуудал болон төгсгөлийн шийдвэр хэдхэн хоногын дараа гарна. Өнгөрсөн долоо хоногт Венад Орос, АНУ, Франц, Иран улсууд болон МАГАТЭ-гийн төлөөлөгчид энэ улсыг атомын бөмбөг бүтээх боломж олгохгүйн тулд түүний ураныг гадаадад баяжуулах асуудлыг авч хэлэлцсэн билээ. Ираны ураныг Орос улсад баяжуулах урьдчилсан хэлэлцээр байгуулсан байна. Дараа нь баяжуулсан уранаар Франц улс ираны эрдэм шинжилгээний цөмийн реакторт зориулсан гол хийх юм.