Иран улсад алан хядах ажиллагаа идэвхижсэнд Москва гүнээ харамсаж, өчигдөр Багдад 150 гаруй хүний амь насыг хөнөөсөн дэлбэрэлт хийсэн этгээдүүдийг эрс шүүмжилж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров Шри-Ланкагийн ГХЯ-ны тэргүүн Раита Боголлагаматай хэлэлцээний дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хоёр орны терроризмтой хийх хамтарсан тэмцлийг маш нарийн нухацтай хэлэлцсэн гэж тэр мэдэгдлээ. Шри-ланкагийн засгийн газрын, аралын хойт хэсгийн байдлыг хэвийн болгохын төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг Москва дэмжиж байна гэж Лавров тэмдэглэлээ. Энэ нутгийг минээс цэвэрлэх ажиллагааг оросын мэргэжилтнүүд хийж байна гэж тэр бас хэлсэн байна. Боголлагама өөрийн талаас Орос, Шри-Ланкагийн харилцааны түвшинг өндөр үнэллээ. Та бол миний мэдэх сингаль хэлээр ярьдаг цорын ганц сайд гэж тэр Лавров руу харж инээмсгэлэн хэллээ. Би 1972 онд Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд хамгийн анхны томилолтоороо Коломбод ирээд энд 4-н жил ажилсан гэж сайд хэллээ.