Тувагийн ерөнхий сайд Шолбан Кара-оолын Монгол улсад хийж байгаа албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон албаны бусад хүмүүстэй уулзана. Айлчлалын үеэр ОХУ-ын субъектын хувьд Тува улс, Монгол улсын хамтын ажиллагааны цаг уеийн болон 2015-н он хүртлэх хэтийн төлвийг хэлэлцэнэ. Энэ асуудал нь Тувагийн Монгол улсын төвийн нутгуудтай харилцах харилцааг хөгжүүлж өргөжүүлэх. амьд мал харилцан нийлүүлэх, экспорт, импортыг нэмэгдүүлэх, харилцан хамтын худалдааны дэд бүтэцийг сайжруулах, соёл, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрийн хамтын арга хэмжээг тодорхойжуулах зэрэг юм. Тувагийн зочид Монголын нийслэлийн болон Улиастай хотын хэд хэдэн үйлдвэрийн газраар орох ба МУИС-ийн ректор болон Улаанбаатар хотод сурч байгаа тувагийн оюутануудтай уулзана.