Оросын хуурай замын тээврийн түүхийг харуулсан үзмэрүүдтэй хөдөлгөөнт музейг хуучны зүтгүүр хөтлөж явна. Төмөр замын техникийн асар их цуглуулагатай, Санкт-петербургийн хуучин Варшавын галт тэргэний буудлаас галт тэрэг хөдлөх болно. Хөдөлгөөнт музейн аялалыг 12-р сард болох Оросын төмөр замын салбарын 200-н жилийн ой, зам харилцааны инженерийн корпусын их сургуулийг үүсгэн байгуулсан өдөр зэрэг баярт үйл явдалд зориулсан байна. Музей галт тэрэг Москва, Санкт-Петербургийн хооронд 11-р сарын 18-н хүртэл аялана. Энэ музейн үзүүлбэрүүдийн нэг нь 1-р Александр хааны 1809 онд гарын үсэг зурсан манифест бичиг юм. Энэ баримт бичгээр хаан, усан болон хуурай замын удирдах газар, зам харилцааны инженерийн их сургуулийг байгуулсан юм.