Дубровка дах Театрын талбайд болсон алан хядах ажиллагааны золиос болж амиа алдсан хүмүүсын гэгээн дурсгалын Москвад эмэгнэн дурсаж байна. Төрөл төрөгсөд болон найз нөхөд нь амь үрэгдсэн гэсэн мэдээг сонсгосон эмэгнэлийг хэзээч мартаж болохгүй гэж Москвагийн Зүүн өмнөд засаг захиргааны төвийн засаг дарга Владимир Зотов «Норд-Ост» хөгжимт жүжгийн үеэр болсон эмэгнэлт явдлын 7-н жилийн ойг тохиолдуулан хэллээ. Дубровка дах Театрын талбайд болсон алан хядах ажиллагааны золиос болж амиа алдсан хшмүүсын гэгээн дурсгалд зориулж өнөөдөр Москвад салах ёс гүйцэтгэх цуглаан, дурсгалын концерт болно. Энэ үеэр тэнгэрт, амиа алдсан хүний тоогоор 130-н цагаан бөмблөг хөөргөнө мөн 1 минут дуугүй зогсох үеэр тэдний нэрийг уншина. Театрын төвийн өмнөх талбайд байрлуулсан дурсгалын хөшөөнд хүндэт харуулын цэргүүд цэцэг өргөнө. 2002 оны 10-р сарын 23-ны орой театрын төвийн байшинд 40-н алан хядагч дайран орж «Норд-Ост» хөгжимт жүжиг үзэх гэж байсан 914 хүнийг барьцаалсан юм. 10-р сарын 26-ны өглөө эрт тусгай ажиллагаа явуулж барьцаалагдсан хүмүүсын ихэнхийг суллалсан билээ.