Хоёр талын хоорондын эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны ирээдүйн асуудлыг Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Шри-Ланкагийн удирдлагатай өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцээний явцад худалдаа болон аж ахуйн асуудалд онцгой анхннрал хандуулна гэж ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко тэмдэглээд:
Манай талаас зарчимын хувьд сонирхож байгаа асуудлуудыг баталгаажуулж өгнө. Энэ нь Шри-Ланкагийн хүзүүвчинд шатдаг хийн хайгуул хийх олборлох, ЗХУ-ын тусламжтайгаар барьсан нефть боловсоруулах үйлдвэрүүдийг сэргээн засварлах, далайн боомт барих,шинэчлэх, тус арал дээр эрчим хүчний дэд бүтэцийг байгуулах зэрэг чиглэлүүд юм. Айлчлалын үеэр мансууруулах болон сэтэгхүйд нөлөөлөх бодисуудын хэрэглээ хууль бус наймаатай хамтран тэмцэх хамтын ажиллагааны засгийн газар хоорондын хэлэлцээр, манай улсуудын ОБЯ-ны харилцан ойлголцолын меморандум зэрэгт гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж дипломатч хэллээ. Мөн Шри-Ланка улсад зорчих Оросын жуулчдын тоог нэмэгдүүлэх, ланкагийн оюутануудыг оросын их дээд сургуулиудад сургах, соёлын салбарын солилцооны асуудлуудыг хэлэлцэнэ. Терроризмтой тэмцэх хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг Шри-Ланка улстай бэхжүүлэх нь Орос улсын зорилго юм. Тэр тусмаа ШХАБ-ийн хүрээнд ч мөн адил. Энэ оны 6-р сард Шри-Ланка улс Орос улсын шууд дэмжлэгтэйгээр ШХАБ-ийн яриа хэлэлцээний түнш болсон билээ. Манай орнуудын олон улсын тавцан дээрх хамтын ажилгааны жишээг НУБ-д орос ланкагийн дипломатуудын үйл ажиллагаа харуулж байна. «Тамил иламыг чөлөөлөх барс» террорист байгууллагын эсрэг хийсэн сүүлчийн ажиллагааг явуулахдаа хүний эрхийг зөрчсөн гэж Шри-Ланкагийн засгийн газрыг үндэслэлгүйгээр шүүмжлэх гэсэн оролдлогыг оросын дипломатуудын тусламжтайгаар саармагжуулж чадсан билээ. Шри-Ланкад алан хядагчидтай 25-н жил хийж байгаа зэвсэгт тэмцлийн уршгийг арилгаж даван туулах ажиллагаанд Орос улс идэвхитэй оролцож байгаа байгаа билээ. Эдгээр үйл ажиллагаа нь Оросын ОБЯ-ны мэргэжилтнүүд байлдаан болсон газрыг минээс цэвэрлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр илэрч байгаа юм. Шри-Ланка улс бол Оросын Өмнөд азийн уламжлалт түнш билээ. Сергей Лавровын айлчлал харилцан хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд оршиж байна. Маргааш оросын ГХЯ-ны тэргүүнийг Энэтхэг улсад хүлээж байна, тэр тэнд Энэтхэг. Хятадын гадаад улс төрийн байгуулагын тэргүүнүүдтэй уулзана. Уулзалтын гол сэдэв нь Афганистаны асуудал юм.