Оросын Номхон далайн флотын хөлөг онгоцны бүлэгүүд Адены булангаас буцаж ирж байна. Тэд олон улсын далайн дээрэмчидтэй тэмцэх үйл ажиллагаанд оролцсон юм. Малайзд гурван өдрийн ажлын айлчлал хийсний дараа оросын отряд эх орныхоо зүг хөдөлсөн байна. Завь эсэргүүцэгч «Адмирал Трибуц» том хөлөг онгоц, шатхуун тээгч «Борис Бутома», аврагч чирэгч онгоц «МБ-99» бүрэлдхүүнтэй оросын отряд 7-р сарын 30-наас 10-р сарын 15-н хүртэл Африкын эрэг хавьд байлдааны даалгавар биелүүлж, Адены буланд худалдааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангаж байсан юм. Том хөлөг онгоцон дээр тэнгисийн явган цэргийн салбар анги, далайн дээрэмчдийг агаараас хайх КА-27 хоёр нисдэг тэрэг зэрэг байрлаж байна. Адены буланд олон улсын ажиллагаанд оролцож байгаа НДФ-ын 3 дах отряд юм. 2009 оны 1-р сараас хойш НДФ-ын хөлөг онгоцнуудын отряд оросын болон гадаадын 100 гаруй хөлөг онгоцуудыг амжилттай дагалдаж явуулсан байна. 1991 оноос хойш нэгдсэн улс байхаа больсон Сомалийн төр засаг далайн дээрэмчидтэй дангаараа тэмцэж чадахгүй байгаа юм. НҮБ-ийн мэдээгээр 2008 онд Африкын эрэг хавийн усанд худалдааны хөлөг онгоцонд 120 гаруй удаа халдсан байна.Дэлхийн хамтын нийгэмлэг тус бүсэд тэнгисийн цэргийн жижүүрийн хяналт тогтоосон билээ.