«Кремлийн цом» теннисийн тэмцээний шувтаргын тамирчид тодорлоо. Эрэгтэйчүүдийн тэмцээнд Оросын Михаил Южныйгийн эсрэг сербийн Янко Типсаревич тоглоно. Ийм нэр хүндтэй тэмцээний барианд тэр анх удаа үлдэж байгаа бөгөөд урьд нь сербийн тамирчин 2 удаа хожиж байсан байна. Сүүлийн 4-н жилд анх удаа шувтаргын тэмцээн оросын эмэгтэй тамирчидгүй болох гэж байна. Аврагын төлөө Белоруссийн Ольга Говорцова, италийн Франческа Скьявоне нар тоглоно.