ОХУ-ын засгийн газар, зах зээл дээр байдал өөрчлөгдсөн тохиолдолд боловсруулаагүй модны экспортын татварыг нэмэгдүүлэх болно гэж Путан мэдэгдлээ. Би та бүхэнд анхааруулж байна!Энд бүх зүйл нээлттэй үүнийг бид заавал хийнэ, дэлхийд юу болж байсан ч хамаагүй бид үүнийг хийх болно, гэхдээ байдал өөрчлөгдөнө тэгэхээр бид төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх замд шилжин орно гэж Путин орос финляндийн 3 дах Ойн дээд хэмжээний уулзалт дээр хэллээ. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээр модыг гүнзгий боловсруулахын тулд Орос улс 2007 оны 7-р сарын1-нээс эхлэн боловсруулаагүй модны татварыг нэмэгдүүлсэн үүнээс үүдээд гаалийн татвар 6.5-аас, 20% болтолоо өссөн гэхдээ 1 кубметр нь 20-н еврогоос хэтрэхгүй байсан. Үүнтэй зэрэгцээд болвсруулсан модны болон гунзгий боловсруулалт хийдэг мод боловсруулах тоног төхөөрөмжийн импортын татварыг багасгасан. Энэ бүхэн нь эх орондоо мод боловсруулалтыг урамшуулаж өгөх ёстой байсан. Дэлхийн эдийн засгийн хямрал энэ төлөвлөгөөнд саад болсон бөгөөд мод боловсруулалт хүссэн хэмжээнд хүрээгүй. Боловсруулсан модны экспортын хэмжээ дөнгөж 4%-иар өссөн байхад боловсруулаагүй модны экспорт 13%-иар өссөн байна. Ийм нөхцөлд боловсруулаагүй модны татварыг нэмэгдүүлсэн бол Оросын ойн аж ахуйг сүйрлийн байдалд оруулах байсан. Ийм учраас бүрмөсөн хориглох шийдвэр гаргасан билээ.