Улсынхаа тусгаар тогтнолын декларацийг баталсан 19-н жилийнхээ ойг Казахстан тэмдэглэж байна. Улс орны ирээдүйг тодорхойлсон тус баримт бичгийг 1990-н оны 10-р сарын 25-нд баталсан юм. Сүүлийн үеийг хүртэл энэ өдрийг БН улсын өдөр гэж хуанли дээр тэмдэглэж байсан юм. Энэ жилээс эхлээд улсын албан ёсны баяр биш болсон боловч тэмдэглэж байна. Өнөөдөр Казахстан хүчтэй хөгжиж буй 10-н орны тоонд орж байна. Тус улс ТУХН-ийн улсуудаас хамгийн түрүүнд зах зээлийн эдийн засагтай орон гэсэн статус авсан байна. Казахстаны хамгийн гол эдийн засгийн түнш нь Орос улс юм. Эдийн засгийн хямралын үед ч 2 улсын худалдааны эргэлт 20-н тэрбум долларт хүрээд байна.