Афганистантай хил залгадаг тус улсын баруун хойт нутгийн Өмнөд Вазирстан мужын талибуудын үүр бааз болж байсан Коткай тосгоныг пакистаны цэргийнхэн хяналтандаа авлаа. Тэнд пакистаны талибуудын удирдагч Хакимулла Мехсудийн гэр байсан байна. Энэ тосгоны төлөө байлдаан 4 хоног үргэлжилсэн байна.