11-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн дахин сонгуулын өмнөх кампант ажил өнөөдөр Афганистанд эхэллээ. Улс орны дээд удирдлагын төлөө тэмцэлд урьдын адил одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай, ГХЯ-ны сайд асан Абдулла Абдулла нар өрсөлдөж байна. 8-р сард болсон сонгуулын нэг дэх шатанд урьдчилсан дүнгээр Хамид Карзай 55%-ийн санал авсан боловч сонгуулын дүнг хүчингүй болгосон билээ. Тэр үед Абдуллагийн төлөө сонгогчдын 30% нь саналаа өгсөн юм. Өнөөдөр хэт үзэлт «талибан» хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуулын 2 дах шатыг саатуулахыг уриаллаа. Талибууд хүчээн хувиарлаж, тэдний уриаг хүлээж аваагүй хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүллээ.