МАГАТЭ-ийн 4-н хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид тегеранд хүрэлцэн ирлээ.Тэд Кум хотын ойролцоо барьсан ираны уран баяжуулах шинэ үйлдвэрийг шалгах юм. Иран энэ шинэ үйлдвэрийнхээ тухай дэлхийн ХН-д 9-р сарын21-нд мэдэгдсэн юм. Ираны талын мэдээлснээр энэ завод нь үндсний атомын эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд уран баяжуулахын тулд байгуулагдсан байна. Энэ шинэ үйлдвэрийн тухай мэдээ, Тегеран цөмийн зэвсэг бүтээх гэж байна гэж байнга сэжиглэж байдаг АНУ болон бусад хэдэн орон хардах шалтгаан болсон юм. МАГАТЭ-гийн шинжээчидийн шалгах ажил Иранд 3 хоног үргэлжилнэ. Тегераны шинжилгээний реакторт зориулсан цөмийн тулш нийлүүлэх тухай хэлэлцээр энэ долоо хоногт болсны дараа энэ шалгалт болж байна. Энэ хэлэлцээрт МАГАТЭ, Орос, АНУ, Франц, Иран улсууд оролцсон бөгөөд Вена хотноо болсон билээ.