Шинэ аюул заналтай хийх хамтын тэмцэлд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн санаа Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровын Өмнөд Азид хийж байгаа айлчлалын гол сэдэв болж байна. Оросын дипломат Коломбод Шри-Ланкын дээд удирдлагатай хэлэлцээр хийж, энэтхэгийн Банголорт, Орос, Хятад, Энэтхэг улсууд багтдаг «РИК хэсэг»-ийн сайд нарын 9 дэх хуралдаанд оролцоно. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова дэлгэрэнгүй мэдээлэхдээ:
Сергей Лавровын азийн орнуудаар хийж байгаа айлчлалын явцад даяарчлалыг хамарсан аюул заналд өгөх хариултыг хамтран шийдвэрлэх асуудлыг бэхжүүлэхэд гол анхаарал тавина гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдлээ. Энэ асуудалд зориулсан тохиромжтой талбар бий болоод байна. Шри-Ланка улс 6-р сард Орос улсын идэвхитэй дэмжлэгтэйгээр ШХАБ-ийн «яриа хэлэлцээний түнш» болсон билээ. Тус байгуулагад Орос, Хятад. Төв азийн 4-н орон багтдаг билээ. Энэтхэг улс ШХАБ-ийн байнгын ажиглагч юм. Орос, Хятад, Энэтхэг улсууд. ШХАБ-ийн нэгэн адил аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогыг урьтал болгосон бүс нутгийн АСЕАН байгуулагын идэвхитэй оролцогчид юм. Сергей Лавров түншүүдтэйгээ үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэруулэхгүй байх, олон улсын терроризмтой болон мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ. Банголорт хийх гурван талын хэлэлцээний гол сэдвийн нэг нь Афганистаны асуудал юм гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хэлээд:
Афганистаны нэн тогтворгүй байгаа байдлаас үүссэн афганы асуудал гэгчид гурван орны хандах нийтлэг хандлагыг тодорхойлох талаар ул суурьтай яриа хэлэлцээр болно. Афганистаны газар нутгаас гарч байгаа терроризмын аюулын эсрэг хийх тэмцлийг гурван улс уяалдуулан зохицуулах болон тус улсын эдийн засгийг нь сэргээхэд туслана.
Оросын ГХЯ-ны тэргүүн Шри-Ланкад хийх айлчлалынхаа явцад, мансууруулах болон сэтгэхүйд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэх, тархаахтай тэмцэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн 2 орны ОБЯ-дын хооронд харилцан ойлголцох меморандумд гарын үсэг зурна. Шри-Ланкагийн хүзүүвчинд шатдаг хийн хайгуул хийх. олборлоход оролцох. зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар байгуулсан нефть боловсруулах үйлдвэрийн цогцолборыг шинэчлэх, далайн боомт барих, засварлах, тус арал дээр эрчим хүчний дэд бутэц байгуулах зэрэг тус улсын саналыг Оросын тал баталгаажуулна. «РИК хэсэг»-ийн сайд нарын уулзалтын дүнгээр Орос, Хятад, Энэтхэг улсуудын бүс нутгийн болон олон улсын асуудалд хандах нийтлэг хандлагыг тусгасан хамтарсан албан ёсны мэдэгдэлийг талууд сайшаана. Үүнд олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ийг өөрчлөн шинэчлэх, БНАСАУ. Ираны цөмийн асуудлыг шийдэх замыг эрж хайх, ШХАБ-ийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлууд орж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хямралын үед Орос,Хятад, Энэтхэг улсуудын санхүүгийн хүрээн дэх цаашдын зохицуулалт урьтал болох зүйл гэдэг нь ойлгомжтой. Долларын ханшны хэлбэлзэлээс болж худалдаанд гарч байгаа алдагдлаас гарахын тулд талууд харилцан тооцоог үндсний валютаараа хийхийг ажлыг идэвхитэй өрнүүлж байна. Тэд хүчтэй хөгжиж байгаа зах зээлтэй орнуудын хувьд ОВС, ДБ-ны шиидвэрт нөлөөлөхөд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхийн төлөө хамтран тэмцэж байна.