Өнөөдөр Орос улсад авто тээврийн болон замын аж ахуйн ажилчдын өдрийг уламжлал ёсоор 10-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэж байна. 1975-н оноос энэ баярыг тэмдэглэх болсон юм. Оросын замын албаны түүх 1886 оноос эхтэй билээ. Яг энэ онд оросын анхны авто машиныг зохион бутээсэн бөгөөд зам харилцааны сайд ноён Силков «Өөрөө явдаг хэрэгсэлээр ачаа болон хүн тээвэрлэх журам» гэдэг баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Хаант оросын сайдын энэ захирамж эх орны авто машины тээвэр болон авто ачаа тээвэрлэлтийн анхны баримт бичиг гэж тооцогддог юм.