Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын, Дэлхийн монгол туургатны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн нар 2010 оны 16-18-нд Буриадад дэлхийн монгол туургатны чуулган зохион явуулахаар тохиролцлоо. Талууд чуулганыг зохион явуулах хугацаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон тухай хэвлэлийн албанаас уламжлав. Зохион байгуулах хорооны 12-р сард болох хурлаар хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, форумын журам, бусад асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. 10-р сарын эхэнд 2010 онд Дэлхийн монгол туургатны ээлжит чуулганыг зохион явуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм. Монгол туургатны нийгэмлэг нь үндэсний түүх, хэл, монгол ард түмний соёлыг хадгалахыг зорилготой олон улсын төрийн бус байгууллага юм. Монгол улсын ерөнхийлөгч тус нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч ажээ.